Хос ижил тооны тайлал болон түүний энерги

0
3049

Тоо судлал – тооны утга учрыг судлах оньсого мэт шинжлэх ухаан. Хэдэн зууны турш тоо нь зөвхөн математикчдын сонирхлыг татаад зогсоогүй эзотерик, зөн билигтнүүдийн анхаарлыг татсаар ирсэн юм. Тооны ачаар бид өнгөрснийг мэдэж, ирээдүйгээ таних боломжтой болно. Тоо бидний эргэн тойрон хаа сайгүй: цаг, машины дугаар, бичиг баримт, тасалбар, тоглоом, бүх зүйлд …

Энэ удаад та бүхэнд бидний өдөр тутмын амьдралд тохиох хос ижил тооны тухай танилцуулахаар бэлдлээ. Биднийг цаг руу харахад хос ижил тоо таарах үе бий. Бид яагаад яг тэр мөчид цаг руу харав аа? Бидний амьдралд эдгээр тоонууд ямар утга учир агуулна вэ? Санамсаргүй байдал уу эсвэл ямар нэгэн утга учир агуулж байна уу?

Таны дуртай тоо (олон оронтой байсан ч хамаагүй) байнга тааралдаж байгаа мэт санагддаг уу?  Өөрийн эрхгүй таны анхаарлыг татна. Энэ бас л нэг утга учиртай юм. Энэ мөчөөс өмнө та ямар нэгэн зүйл хүссэн, эсвэл ямар нэгэн шийдвэр гаргахаар эргэлзэж байсан бол хүссэн хариугаа авах боломжтой. Харсан тоо тань танд газарчлах болно.

Дэлхий ертөнц тоогоор дүүрэн. Аливаа үзэгдэл, эд зүйлс бүгд тоогоор илэрхийлэгдэнэ. Гариг эрхэс өөрийн гэсэн хэмжээстэй бөгөөд энэ нь ч бас тоогоор илэрхийлэгдэнэ. Цаг хугацааны талаар ярихад хэмнэлийг төсөөлдөг. Хэмнэл – цаг хугацааны хэмжээс юм.

Дэлхий ертөнцтэй зохицон амьдрахын тулд хэмнэлээр нь явна. Хэн нэгэн хүнийг хайрлах бол тэр хүний дотоод сэтгэлийн хэмнэлтэй хөл нийлүүлнэ. Өөрөө өөрийгөө олж нээхийг хүсвэл бие эрхтний био хэмнэл болон сэтгэл санааныхаа хэмнэлийг олж нээх ёстой.

Цаг хугацаа болон хэмнэлийг тоогоор илэрхийлэх бөгөөд хэрвээ зөв ойлгож чадвал Гариг эрхэсийн түлхэцтэй нэгдэж дурын гариг, одын резонанст орно. Цаган дээр гарах хос тоо нь бидний оюун санаа Гариг эрхэстэй ямар давтамжаар харьцахыг тодорхойлж өгдөг ажээ.

Тооны хэлээр Дээд Хүч бидэнд мэдээлэл дамжуулдаг, жишээ нь цаашид ашиглах эрч хүчийг илэрхийлнэ. Тоо болгон тодорхой давтамжтай гарч ирдэг учраас төрөл бүрийн тооны нийлбэр нь үл давтагдах эрч хүчийг илэрхийлдэг байна. Тооны эрч хүчийг бид анхааралдаа авснаар сэтгэл санааны чадамж нэмэгддэг ажээ. Одоо та бүхэнд тооны тайллыг танилцуулъя.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here