Өөх шатаадаг шилдэг 11 хүнс

0
2425

Эдгээр 11 хүнсийг та өдөр тутам хэрэглэвэл өөх тань хайлж жин хасах болно. Долоо хоног доорх хүнсийг хэрэглэхэд таны бэлхүүс нарийсах болно хэмээн Америкийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн “Newszoom.com” сайт санал болгожээ.

Жүрж
Жүржийг хоолноос 30 минутын өмнө идвэл таныг таргалалтаас сэргийлнэ. Учир нь жүрж витамин С-гээр баялаг юм. Витамин С нь бодисын солилцоонд эерэгээр нөлөөлж бие дэх өөх тосыг шатаадаг.
Хар перц
Хар перц нь биед өөх тос хуримтлахаас хамгаалж байдаг. Мөн бодисын солилцоог түргэсгэж маш сайн дэмждэг.Шанцай /Cinnamon/
Шанц нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг. Мөн хоолны дур хүслийг дардаг онцлогтой. Гэхдээ их хэмжээгээр хэрэглэвэл элгэнд сөргөөр нөлөөлдөг.Өндөг
Өндөг нь маш олон төрлийн үр ашигтай шим тэжээлийг агуулсан байдаг. Нэг ширхэг өндгөнд 7 грамм уураг байдаг. Судалгаанаас харахад өглөө өндөг идвэл өдөр авах илчлэгийг бууруулдаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл өглөө өндөг идсэн байхад өдөр идэх хоолны хэмжээ тань багасна гэсэн үг.Алим
Алим төдийгүй бүх л жимс таныг жингээ хасахад туслах анд найз чинь юм.  Жимс тоо томшгүй олон ашиг тусыг таньд өгнө. Наад зах нь шүд цэвэрлэж, арьсыг өнгөлөг болгож, олон аминдэмийн тэжээл өгдөг.
Ногоон цай
Ногоон цай нь биед маш их ашиг тустай. Биеийн хорыг гадагшлуулж, цэвэрлэж байдаг. Та ногоон цайн дээрээ зөгийн бал, нимбэг нэмбэл эрүүл мэндийн төгс цай болно.Нэрс
Нэрс нь эрүүл мэндэд тустай маш олон антиоксидантыг агуулдаг. Тал аяга нэрсэнд 40 хүртэлх калори агуулагдаж байдаг. Мэдрэл, оюун ухаанд нэрс маш эерэгээр нөлөөлдөг.Бүйлс /Almonds/
Бүйлс болон аливаа самар нь жин хасч буй хүнд маш хэрэгтэй хүнс юм. Учир нь бүйлс нь уураг, эслэг бодисоор баялаг бөгөөд зүрхний өөхжилтийн эсрэг үр дүнтэй.Чинжүү
Чинжүү нь хоолны дуршил дардаг. Тиймээс халуун чинжүү хааяа идэж байгаарай. Бас чинжүүнд ашигтай амин дэмүүд ч байдаг.Кофе
Судалгаагаар кофенд байх кофеин нь бодисын солилцоог хурдасгадаг болохыг тогтоожээ. Гэхдээ чихэртэй, сүүтэй кофе нь таныг таргалуулна гэдгийг санаарай. Бас хэт их кофейн нь биед сөрөг нөлөөтэй. Тиймээс өдөрт 1-3 аяга кофе уухад л хангалттай.
Хүнсний ногоо
Жин хасахыг хүсч буй хүний хамгийн зөв хоол бол бүх төрлийн хүнсний ногоо юм. Өдөрт та 2-3 аяга хүнсний ногоон зууш, салат идвэл олон төрлийн амин дэмийг авах болно. Ингэснээр бие дэх илүүдэл өөх тосыг шахаж гаргана.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here