Сармисны талаар хүн бүрийн мэддэггүй зүйлс

0
1780

Kальци, кали, витамин С, В1, В6-гаар баялаг энэ ногоо олон ач тустай. Эрдэмтэд судалгааныхаа үр дүнд сармисыг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэн ашигтайг тогтоосон байдаг. Бидний тэр бүр мэдэхгүй зүйлс ч энд байж болох.

-Сармисыг түүхийгээр нь идсэнээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг баталсан.

-Байнга сармис хэрэглэдэг бол та мартах өвчин болох Альцгеймерээс хол байж чадна. Энэ өвчин нэгэнт үүссэн байлаа ч сармис хортой хэсгүүдэд нь хүрч үйлчилдгийг тогтоожээ.

-Харин эрэгтэй хүн сармисыг түүхийгээр нь хэт их идвэл үргүй болж магадгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.

-Таны чих үрэвсч, өвдвөл нэг хумс сармисыг дундуур нь хуваагаад чихэндээ хийгээрэй. Удаан байлгах тусам үр дүнтэй.

-Сармисанд нян бактерийг устгадаг бодис агуулагддаг. Уг бодисоос болж сармис эхүүн, халуун ногооны үнэртэй байдаг. Гэхдээ үнэр нь бус ач тус, амин дэм нь чухал.

-Сармис хэрэглэдэг хүний даралт ихэсдэггүй, зүрх судасны өвчнөөс хол байна.

-Эмэгтэйчүүд үтрээндээ сармис хийж хонуулснаар үрэвсэл нь дарагддаг байна. Гэхдээ нэгхэн хумс сайтар арилгасан сармис байх ёстой. Үтрээнд үүсдэг мөөгөнцөр болон элдэв нянгийн эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй зүйл бол сармис аж.

-Сармистай хоол идсэний дараа амнаас тань эвгүй үнэр ханхална гэж санаа зовж байгаа бол алим, нимбэгний шүүс зэргийг араас нь хэрэглээрэй. Гар хуруунаас тань сармис, сонгины үнэр салахгүй бол шүдний оогоор гараа угаахад хангалттай.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here