Тархины үйл ажиллагааг богино хугацаанд сайжруулах аргууд

0
1687

1) Кофе ба тамхи. Кофе нь тархины ажиллах хурдыг нэмэгдүүлдэг бол тамхи нь сэтгэхүйг илүү хурц болгодог байна. Энэ хоёр аргын үр дүн нь удаан үргэлжлэхгүйгээс гадна, хожим эрүүл мэндэд урт хугацааны хор уршиг авчирна гэдгийг анхаараарай.

2) Тамхи татдаггүй бол — кофе ба чихэрлэг боов. Глюкоз ба кафеины нийлбэр нь анхаарлыг нэмэгдүүлдэг байна.

3) Бохь нь кафеинаас илүү төвлөрөлтийг ихэсгэх боловч үр дүн нь ердөө 20 минут үргэлжилнэ.

4) Зураг зураарай. Асуудлыг бодох үедээ хажуугаар нь зураг зурах юм бол анхаарлыг төвлөрүүлж, ой санамжыг сайжруулна.

5) Эрч хүчийн ундаа уугаад үзээрэй. Агуулагдах химийн найрлагын онцлогоос хамаараад сайн үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг бол лаазыг нь ширтээд байхад хангалттай. Бас л үр дүн өгнө: уралдааны машин дээрээ Red Bull­ын логотой оролцогчид нь өөрсдийгөө илүү хурдан, хүчтэй, авхаалжтай гэж мэдэрдэг гэнэ.

6) Ухаантай хүмүүсийн тухай бодоорой — алдартай эрдэмтэд, бизнесменүүдийн тухай. Ухаантай хүмүүсийн тухай бодсоноор тэдгээртэй холбоотой олон бодол санаа төрүүлдэг юм байна («сод ухаантай», «авъяаслаг», «билигтэй»). Үр дүнд нь оюун ухаан нь зөв хөглөгддөг. Үр дүн нь 15 минут

7) Тэнэг хүмүүсийн тухай бодоод хэрэггүй шүү. Сөрөг үр дагавар авчирах вий.

8 ) Розмарин үнэрт. Цусанд тодорхой хэмжээгээр розмарины тос агуулагдснаар төвлөрөлтийг нэмэгдүүлдэг гэнэ.

9) Бусад хүмүүстэй сайхан харьцаж бай. Тэдний амьдралыг сонирхож, өөрийгөө ганцаардалд бүү оруулаарай. Ганцаардал нь оюуны үйл ажиллагаанд нөлөөлөхөөс гадна зуурдын үхэлд хүргэх болзошгүй гэдгийг анхаараарай.

10) Биеийн тамирын дасгал хий.

11) Сонгодог хөгжим сонсож байгаарай. Бусад төрлийн хөгжим сөрөг нөлөө үзүүлэх эсвэл ямар ч үр дүн үзүүлэхгүй.

12) Хийл болон төгөлдөр хуур дээр тоглож сураад сонгодог хөгжим дарж байгаарай . Тархины чадамжыг сарын дотор нэмэгдүүлэх болно.

13) Хэт олон юм руу битгий хошуур. Мультитаскинг — муу шүү.

14) Эрчүүдэд хэлэхэд, сайхан бүсгүй рүү нүд бүү унагаагаарай. Тэд нарын тухай бодоод ч хэрэггүй. Эмэгтэйчүүдэд энэ анхааруулга хамаарахгүй шүү.

15) Нойроо ханатлаа аваарай. Хүмүүс өөр өөр байдаг учраас нойр авах хугацаа ч мөн харилцан адилгүй байдаг байна. Унтдаггүй хэсэг бүлэг хүмүүсийг даган дууриах хэрэггүй.

16) Онгод орохыг зэхэж байгаа бол хэвтсэн нь дээр шүү. Хэвтээ байдалд байхад норадреналины түвшин буурч, хөх толбоны идэвхжил сулрах бөгөөд тайвширч, бүтээлч сэтгэлгээ ажиллаж эхэлдэг гэнэ.

17) Өөртөө итгэ. Үнэмшил, итгэл нь оюуны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг юм байна. Зүгээр нэг цагаан халат өмсөөд явахад анхаарлыг нэмэгдүүлж, нарийн нямбай болгодог байна шүү.

18) Тархины цусан хангамжыг сайжруулах эмийг эмчийн зааврын дагуу хэрэглээд үзээрэй.

19) Сүсэг бишрэлдээ итгэ. Амжилт хүсэх, зангаа дохиогоор үүнийг илэрхийлэх зэрэг нь эерэг уур амьсгал бүрдүүлж, итгэл төрүүлдэг байна.

20) Бодол санаагаа чангаар илэрхийлэх нь оюун ухааны чадамжыг (хүлээн авах чадвар, ой тогтоолт, шинийг эрэлхийлэх) нэмэгдүүлдэг.

21) Улаан өнгийн зүйлээс зайлсхийгээрэй. Улаан өнгө нь цус хөөргөх тул (улаан өнгийн даашинзтай бүсгүйчүүд илүү янаг харагддаг биз дээ) төвлөрөлтийг сааруулдаг байна. Нөгөө талаас спортын багийн тэмцээнд бол улаан өнгө их хэрэгтэй. Спортын түүхээс харахад улаан өнгийн өмсгөлтэй багууд илүү их амжилт үзүүлдэг юм байна.

22) Хяналтандаа авч чадахгүй, өөрийгөө бусдаас сул гэдгээ мэдрэх нөхцөл байдлуудаас аль болохоор зайлсхийгээрэй.

23) Татгалзах хариу бүү өгөөрэй. Татгалзах хариу өгснөөр аналитик сэтгэлгээний чадварыг бууруулж, түрэмгийлэх занг хөдөлгөдөг байна

24) Чамайг магтах даргаа олоод аваарай. Амны билгийн үр дүн үйлчилгээ үзүүлнэ шүү. Гэхдээ гарсан үр дүнг бус хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй.

25) IQ­тестэд оролцох хэрэггүй. Ер нь хүмүүсийг оюуны чадамжаар нь жагсаадаг ямар ч тест дэмий байдаг. Өөртөө сэтгэл дундуур байх нь жинхэнээсээ оюун ухааны чадамжыг бууруулах аюултай.

Эх сурвалж : Eshlel.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here