ХУШ МОДНЫ САМРЫН ГАЙХАМШИГ

0
3526

Би энэхүү эмчилгээг биеэр мэдэрч үр дүнг нь үзэж байгаа тул та нартайгаа хуваалцъя ! Өнгөрсөн зун Эрдэнэт хотод ээжийгээ нэгэн ачтай буянтай хувийн эмнэлэгт сахиж байхдаа, судас барьж бүх оношийг үнэн зөв хэлдэг, залуухан сайхан бүсгүй, мундаг эмчээс энэхүү зөвлөгөөг авсан юм.

Ер нь миний толгой өвдөхөөрөө маш хүчтэй өвддөг л дөө.Энэ бол маш олон хүнд байдаг тархины судасны нарийсал. Би багаасаа малгай өмсөх дургүй нөхөр байсан юм. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд малгай өмсөж сурах нь чухал болохыг хожим л ухаарч сууна.

Энэхүү эмчилгээг хийхийн тулд: 1 кг самар ястай нь нунтаглаж, 1 литр 40% архинд хольж, 21 хоног харанхуй газар дарна. Улмаар шүүж аваад өдөрт 15гр. хоолны дараа өдрийн 3 удаа ууна.

Харин би өглөө оройдоо хоолны дараа 20 гр уудаг.( Өдрийн цагт гадуур ажилтай үед гаргаад уух боломжгүй санагдсан. Харин гэртээ бол ОК.) Намайг 3 сардаа нэг удаа энэхүү эмчилгээг хийж бай гэсэн. Самар амтагдсан энэхүү сархдыг хамгийн үнэтэй дарсаар ч зүйрлэхгүй мэт санагдсан юм. За тэгээд хэрэгтэй нэгэнд нь хэрэг болох байх гээд бичлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here