Хөлийн уланд байрлах 21 цэгт массаж хийснээр эрүүл мэнд сайжирна

0
2563

Бидний хөлийн уланд эрүүл мэндийг дэмжих олон төрлийн цэгүүд байдаг. Хүний биед хамгийн хэрэгтэй 21 цэгт хэрхэн массаж хийх вэ гэдгийг тайлбарлан хүргэж байна.

Хэрхэн хөлийн массаж хийх вэ? 

– Эхлээд массаж гэхээсээ илүүтэй хөлөө хөдөлгөж, сунгаж, дээш доош болгон халаах хэрэгтэй. Өлмий дээрээ алхах нь хөл халаах хамгийн энгийн үр дүнтэй арга юм.
– Өсгийнөөс урагш чиглэлтэй массаж хийх хэрэгтэй бөгөөд цэг бүр дээр 3-7 секунд даралт өгөх маягаар хийх хэрэгтэй. Зурган дээр үзүүлсэн цэгийн дагуу өөр өөр аргаар массаж хийж болно.
– Тухайн цэг маш хөндүүртэй байвал тухайн эрхтэнд асуудал байна гэсэн үг. Тиймээс маш хянуур массаж хийх хэрэгтэй.
– Массажийг эрхий хуруугаар даран хийх бөгөөд зөв хийсэн тохиолдолд хөндүүр алга болно

Хөлний улын цэгүүд биеийн эрхтэнүүдтэй холбоотой байрлал 

Хөлийн ул нь зурган дээр үзүүлсэнчлэн биеийн 4 хэсгийн дотоод эрхтэнтэй холбоотой байдаг. Хэсэг тус бүр ямар ач холбогдолтой ямар эрхтэнүүдтэй холбоотойг тайлбарлан бичье.

Хөлний эхний хэсгийн цэгүүд 

Эдгээр цэгүүдийг баруун , зүүн хөлөндөө адил хийнэ. Ялангуяа хос эрхтэнүүдэд  / нүд гэх мэт / заавал нөгөө хөлөндөө хийх хэрэгтэй.

2 дахь хэсгийн цэгүүд 

Энэ хэсэгт 2 хөлний цэгийн үйлчлэл өөр байдаг. Зүүн хөлний цэгэнд массаж хийснээр зүрхний хөөрөл дарагдаж, стресс багасдаг.

3 дахь хэсгийн цэгүүд 

Баруун, зүүн хөл дээрх цэгүүд өөр өөр үйлчлэлтэй байдаг учраас хоёр хөлөндөө цэгийн дагуу массаж хийгээрэй.

4 дэхь хэсгийн цэгүүд 

Хөлийн энэ хэсгийн цэг нь баруун,  зүүн хөлд адил байдаг.

5 дахь хэсгийн цэгүүд 

Энэ хэсэгт мөн адил эдгээр цэгүүд баруун , зүүн хөлөнд аль алинд байдаг. Тиймээс аль ч хөлөндөө хийсэн үр дүн өгдөг.  Хоёр хөлөндөө адил хийж болно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here